2010-12-09
05:45
Хайрт минь чамайгаа бодсоор өглөөг угтаж байна. Уг нь Чамайгаа зүүдлээд унтаж байвал сайн л юмсан тээ.

Чи минь хурдан ирээсэй........... санаад байна.

Одоо Монголд өглөөний 6 цаг болох гэж байна.

I LOVE YOU

2010-12-01
Санаад байна
Чамайгаа ямар их санаж байгааг минь хэн нэгэн чамд минь ойлгуулж өгөөсэй, чамгүйгээр би ямар болчоод байгааг хэн нэгэн чамд минь хэлээд өгөөсэй.....................

Чамтайгаа хамт өнгөрүүлсэн үедээ бодлоороо эргэж очоод чинийхээ инээж байсныг, ярьж байсныг нь, хөдөө явсан 10 хоногийн хэзээ ч мартагтахгүй хөгжилтэй дурсамжийг, хорвоод хоёруулахнаа юм шиг хайрандаа уусаад жаргаж байснаа бодохоороо инээмсэглэж байгаад л өөрийн мэдэлгүй нулимс мэлмэрээд ирэх юм.

Хайрт минь би чамайгаа санахын дээдээр санаж байна. Ямар их санаж байгаагаа үгээр илэрхийлж чадахгүй нь ээ...........

 

...
2010-11-19
Энэ өглөө.................
     Хайрт минь яваад яг долоо хонолоо. Хамт байхдаа л санаад байдаг хүнд долоо хоног даан ч урт удаан байлаа. Утсаар ярьж, майлдэж байдаг тулдаа л даваад гарч байх шиг байна. Чинийхээ бичлэг, зурагнуудыг үзэж санах сэтгэлээ торгоох юм. Чамайгаа цаг үргэлж бодож байдаг шүү хайрт минь. Хамтдаа байсан сайхан дурсамжуудаараа л амьсгалж байна гэж хэлж болох байх, тэгээд л уулзах тухайгаа мөрөөддөг, дахиад хамт байхдаа хамтдаа хийх зүйлүүдийн тухай бодож суух юм. Хэнтэй ч ярихгүй хөгжим сонсоод л ганцхан чамайгаа бодоод л суудаг. Ажилаа тараад нэтэд орж ирэхийг нь хүлээгээд л сууна. 

Би чамдаа хайрт...
2010-11-18
Чамтайгаа жинхэнээсээ л уулзсан юм шиг болсон

Миний хонгор цонхоо жаахан багасгачих гэж чамайгаа хэлэхэд за гэсээр байдгаар нь дэлгэсэн байсан цонхоо жаахан завсартайгаар хааж орхилоо. Яг л санаанд нь тохирууллаа гэсэн шиг чи минь "заа"  гэж хэлсэн. Унтах гээд хэвтэж байхад чиний минь гар толгойг минь зөөлөн илж,  би намайг унтан унттал ингээд л сууж байгаад унтсан хойно яваарай за юу гэсээр л нэг мэдэхэд унтчихжээ. Өглөө сэрээд бостол чи минь байхгүй тэгээд харин баахан өндөг шараад орхисон байх юм, өглөөгүүр юм иддэгүйг минь мэдсээр байж яагаад ийм их идэх юм бэлдэж орхисон юм болоо гэж гайхаад, идээд идээд бардаггүй, үнэхээр гоё амттай...
2010-11-17
Үргэлж хамт байх юмсан

Хайрт минь үргэлж хамт байх цаг хэзээ ирэх юм болдоо, яагаад бид дандаа санахын зовлонг үздэг юм бэ???

Чамгүйгээр өнгөрүүлэх хором мөч бүр дэндүү хэцүү байна
2010-11-16
I LOVE YOU
Honey, I love you very much.
2010-08-11
Надруугаа яарсаар чи минь ирлээ
     Зовсны эцэст жаргана гэдэг, чамайгаа хүлээж шаналж ганцаардаж байсан маань эргээд бодоход аймар ч гэлээ чамтайгаа хамт байх тэр л агшинд бүгд ор тас мартагдаж би гэдэг хүн миний баатар ирээд намайгаа аварчихсан юм шиг сэтгэл догдлоод байж билээ. Яг л ган болоод хатсан байсан газар бороо орж дэвтээхтэй адил, эсвэл үүлтэй бүрхэг байсан тэнгэрт нар мандаж хар үүлийг хөөгөөд зайлуулчих шиг л болсон.

     Хаалгаа нээгээд ороод ирэхэд чинь нүдэндээ ч итгэхгүй, хүзүүнээс чинь зүүгдээд уйлж байхдаа хөлөө мэдрэхгүй унаж туссансан. Хоолоо хийгээд, гэрээ цэвэрлээд, үс зүсээ янзалчаад чамдаа хөөрхөн х...
2010-07-22
Хөгтэй явдлаар дүүрэн болзоо
     Тэр удаагийн болзоог бодохоор инээд хүрээд байдаг юм. Тэр маань намайг болзоонд урьж гэрийн чинь тэндээс очиж авна, 2 цаг гээд гараад ирээрэй гэлээ. Би ч учиргүй догдолж ямар нэгэн онцгой зүйл тэр минь надад бэлдсэн юм шиг санагдаад л сэтгэл хөдлөөд байж билээ.
     Усанд орж үс зүсээ янзлаад л түүндээ зориулж худалдаж авсан даашинзаа өмсөөд, тиймээ надад ч гэсэн чамдаа зориулсан сюрприз байгаа гэж бодоод л толины өмнө эргэлдэн болзоондоо яарна. Хүлээсэн цаг ч болж гэрээсээ гарлаа, хаа нэгтэйгээс хараад  хүлээгээд зогсож байх ёстой хүн чинь байдаггүй. Ирэх ёстой зүг рүү нь хараад л баахан...
2010-07-13
Маш их санаж байна
     Хайрт минь одоо удахгүй ирэх гэж байгаа гэж бодохоор сэтгэл догдлоод нэг л сайхан, даанч энэ цаг хугацаа дэндүү удаан урагшилж, намайг зовоох гээд улам удаан болоод байх юм. Гадуур гараад явахаар хосоороо явж байгаа хүмүүсийг хараад удахгүй хайрттайгаа хамт ингээд явж байх юм чинь гэж бодох ч атаархах сэтгэл улам их төрж бушуухан гэртээ харихын түүс болно. Ядаж байхад нь баяр наадам болоод хүмүүс дандаа хосоороо явцгаах юм, гэртээ л шигдээд баймаар......

     Өглөө сэрээд удахгүй хайртынхаа өвөрт сэрж тэврүүлж эрхэлнэ, үнсүүлж сэрж байх болно гэж бодсон чинь чамайгаа улам их саналаа. Яг од...
2010-07-07
Эргээд дурсахад бүүр ч сайхан..........
     Бие биендээ тэмүүлэх бидний сэтгэл нэг мэдэхэд л биднийг уулзуулчихсан байна. Болздог кафе руугаа яарцгаана. Өдөржингөө чаталж байгаад л орой нь уулзана. Үнэтэй буудалд орж хөгөлж бас хөгжилтэй байсан тэр учирлын дараагийн уулзалт нь даруухан мөртлөө бас гайхмаар сайхан.      

     Салж хагацаж чадахаасаа нэгэнт өнгөрсөн болтой бидний сэтгэл зүрх хамтдаа л байвал болоо гэсэн шиг түүнийг минь гэрлүү нь явуулахгүй, орой болж бүх газар хаасан болохоор бид манайд ирцгээсэн. Хөгжим сонсоод л,  би өөрийнхөө сонсох дуртай дуунуудаа түүндээ сонирхуулж сонсгоод л өвөр дээр нь сууж эрхлээд л...........