Чинийхээ нүд, чих, хамарыг үнсээд л үсийг чинь зөөлөн илээд байх юм. Чи энгэрт минь нүүүрээ наачаад зөөлөн мэгших юм. Намайг тас тэвэрчээд тавихгүй, өөрөөсөө өөр хүнд өгөхгүй гэнээ. Би чамаасаа явахгүй ээ, хаашаа ч холдохгүй гэхээр үгүй ээ өөр хүнд үзүүлэхгүй гээд л улам чанга тэвэрэх юм. Хонгор нь амсгалъя гэхээр би өмнөөс чинь амьсгална гээд тавихгүй байх юм.
Бүтэж үхэхийн даваан дээр л сэрж байгаа бололтой, сэрэнгүүт ийм л агшин санаанд орж байна, өөр юм санадаггүй ээ.
Чи минь хурдхан ирэхгүй бол зүүдэлдэггүй шөнө гэж байхгүй болохнээ. Өдөр нь бодоод л шөнө нь зүүдлээд................
Чи минь яваад энд надад ямар их адал явдал тохиолдов доо, хөдлөх бүртээ гарах орох тоолондоо чамайгаа үгүйлж байна. Ганцаардал гэдэг чинь ийм байхыг л хэлдэг байх.
Чамайгаа ямар их санаж байгаагаа илэрхийлж хэлэх үг олдохгүй юм, удахгүй ирнэ гэж бодохоор улам их санах юм, чамайгаа надад хүрч үнэсэж, чи минь намайгаа энхрийлж эрхлүүлэх өдөр удахгүй ирнэ гэхээр, чамтайгаа ярьж чинийхээ инээхийг харах өдөр удахгүй ирнэ гэхээр, дахиад аз жаргалаар дүүрэн өдрүүд удахгүй ирнэ гэхээр сэтгэл гэгэлзээд хамтдаа байх үеийг мөрөөдөж, одоо тэдэн хоног үлдлээ, өнөөдөр хурдан дуусаасай гэж боддог, байн байн цаг харж санаа алддаг.
Чамтайгаа хамт сонсдог байсан дуунуудыг чихэвч зүүж байгаад маш чангаар сонсож, нүдээ аниад л чамайгаа бодоод хэвтээд байдаг. Чамтайгаа чатлах үед л харин цаг гялс өнгөрсөн байдаг шүү.
Хайрт минь хурдан ирээсэй................................