2010-07-07
Эргээд дурсахад бүүр ч сайхан..........
     Бие биендээ тэмүүлэх бидний сэтгэл нэг мэдэхэд л биднийг уулзуулчихсан байна. Болздог кафе руугаа яарцгаана. Өдөржингөө чаталж байгаад л орой нь уулзана. Үнэтэй буудалд орж хөгөлж бас хөгжилтэй байсан тэр учирлын дараагийн уулзалт нь даруухан мөртлөө бас гайхмаар сайхан.      

     Салж хагацаж чадахаасаа нэгэнт өнгөрсөн болтой бидний сэтгэл зүрх хамтдаа л байвал болоо гэсэн шиг түүнийг минь гэрлүү нь явуулахгүй, орой болж бүх газар хаасан болохоор бид манайд ирцгээсэн. Хөгжим сонсоод л,  би өөрийнхөө сонсох дуртай дуунуудаа түүндээ сонирхуулж сонсгоод л өвөр дээр нь сууж эрхлээд л......... Яриад л яриад л байна, бидний ярих юм ер дуусахгүй, уйдахгүй.
     Цаг нэлээн орой болжээ, удахгүй өглөө болохнээ, чи минь жаахан ч гэсэн унтаад ав гэсээр ор засаж өгөөд хэвтүүлэхэд чи минь "чи надтай хамт унтана биз дээ" гэж билээ, "тэгнээ хамт унтанаа" гээд үнэсэж хэвтүүлчээд "би одоохон майлээ шалгачаад компьютерээ унтраагадахая за" гэхэд минь чи минь хүүхэд шиг л итгээд дорхноо унтаад өгч билээ.

     Унтаж байгаа чамайгаа зөндөө удаан харж суусансан, үнэхээр их ядарсан бололтой чи минь хурхираад л сайхан унтаж байгаа бололтой, өглөө эрт босож чамайгаа явахаас нь өмнө өглөөний цай бэлдэж өгнөө гэж бодоод сэмээрхэн гэтсээр нөгөө өрөөндөө орж сэрүүлэг тавиад унтахаар хэвтсэн, чамайгаа өглөө сэрэхэд нь хажууд чинь унтсан шүү гэж хэлээд өглөөний цай бэлдчилээ гээд додигор  байна даа гэж бодож байгаад унтаад өгсөнсөн. Сэрүүлэгнийхээ дуугаар сэрээд л гараад ирсэн чинь хоосон диван байж байдаг байгаа. Ямар эрт яваа вэ? аль хэдийн босоод яваад өгч байхад нь би сэрдэггүй, гомдох ч шиг.................

     Ажил дээрээ оччихоод чатанд орж ирээд чи минь надад "чамайгаа сэрээхгүй гээд чимээгүй гарч явсан,  хүн ганцааранг нь унтуулсан байна" гэж гомдоллоход нь би өөдөөс нь "намайг сэрээгүй яасан юм бэ, хүн цай хоол хийж өгөх гэж байхад" гээд л.................
Хамгийн гоё нь юу байсан гээч? чи надад "чиний үнэр миний цамцанд шингичижээ, яг л хамт байгаа юм шиг чи надаас үнэртээд байна, нээх гоё үнэр" гэж хэлсэн чинь........ чинийхээ цамцыг сандалны түшлэг дээр тохож тавиад дээрээс нь өөрийнхөө цамцыг тависан байжээ.

Бидний хамт байсан мөч бүр сайхан, дэндүү сайхан, эргээд дурсахад бүүр ч сайхан байх юм. 
Бичсэн: love | цаг: 09:43 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax