Хайрт минь яваад яг долоо хонолоо. Хамт байхдаа л санаад байдаг хүнд долоо хоног даан ч урт удаан байлаа. Утсаар ярьж, майлдэж байдаг тулдаа л даваад гарч байх шиг байна. Чинийхээ бичлэг, зурагнуудыг үзэж санах сэтгэлээ торгоох юм. Чамайгаа цаг үргэлж бодож байдаг шүү хайрт минь. Хамтдаа байсан сайхан дурсамжуудаараа л амьсгалж байна гэж хэлж болох байх, тэгээд л уулзах тухайгаа мөрөөддөг, дахиад хамт байхдаа хамтдаа хийх зүйлүүдийн тухай бодож суух юм. Хэнтэй ч ярихгүй хөгжим сонсоод л ганцхан чамайгаа бодоод л суудаг. Ажилаа тараад нэтэд орж ирэхийг нь хүлээгээд л сууна.
Би чамдаа хайртай. Чинийхээ харцыг санаж байна.
Чи минь намайгаа эрхлүүлж, удахгүй эргээд ирнээ гээд л зөндөө их аргадаж аргадаж явсансан. Одоо дөнгөж л долоохон хонолоо. Чамгүйгээр гэр эль хуль оргиод, бүх зүйл чамайг минь санагдуулаад, дэндүү ганцаардаад байх юм. Хайрт минь хурдан ирээсэй..............
Долоо хоногийн өмнө ЭНЭ ӨГЛӨӨ чи минь холын хол явсан.