2010-11-18
Чамтайгаа жинхэнээсээ л уулзсан юм шиг болсон

Миний хонгор цонхоо жаахан багасгачих гэж чамайгаа хэлэхэд за гэсээр байдгаар нь дэлгэсэн байсан цонхоо жаахан завсартайгаар хааж орхилоо. Яг л санаанд нь тохирууллаа гэсэн шиг чи минь "заа"  гэж хэлсэн. Унтах гээд хэвтэж байхад чиний минь гар толгойг минь зөөлөн илж,  би намайг унтан унттал ингээд л сууж байгаад унтсан хойно яваарай за юу гэсээр л нэг мэдэхэд унтчихжээ. Өглөө сэрээд бостол чи минь байхгүй тэгээд харин баахан өндөг шараад орхисон байх юм, өглөөгүүр юм иддэгүйг минь мэдсээр байж яагаад ийм их идэх юм бэлдэж орхисон юм болоо гэж гайхаад, идээд идээд бардаггүй, үнэхээр гоё амттай байсан, үнэхээр их байсан болохоор дуусдаггүй ээ, жаахан байж байгаад дахиад иднээ гэж бодоод босох гэсэн чинь харин орон дотроо нойрноосоо дөнгөж сэрдэг байгаа, хэхэ зүүд байжээ.

     

     Гоё зүүд зүүдэллээ гэж зүүдээ санан баахан хэвтэж байгаад бослоо. Хайрт минь хонгорыгоо хоолоо идэж, унтаж байгаа болов уу? гэж санаа нь зовдог болтой. Хонгор нь сайн унтаж, сайн хооллож байнаа за. Надад санаа зоволгүй чи минь ажилаа сайн хийгээд хурдан ирээрэй. Хонгор нь ч ажилаа сайн хийгээд чамайгаа хүлээж байх болно. БИ ЧАМД ХАЙРТАЙ  

Бичсэн: love | цаг: 11:50 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


ирмэх , хэхэ зүүд чинь удахгүй биелэнэ.
Бичсэн: upshot_gp цаг: 15:02, 2010-11-18 | Холбоос | |


дурлачихаад Дурласан анахай гэдэг блогтой болноо хайртай тормолзох
Бичсэн: Анахай цаг: 14:46, 2010-11-18 | Холбоос | |


Сайхан зүүд удкү биелэнэ бх өөө
Бичсэн: bon_bon цаг: 13:39, 2010-11-18 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax