2010-06-28
Хайр ямар байдгийг мэдрүүлсэн чамдаа баярлалаа
     Зүгээр л хамт байж ярьж сууж хоносон тэр өдрийн маргааш нь бид бас л жаахан хамт байх санаатай нөгөөх л болздог байсан пабдаа уулзацгаасан. Өнөөдөр жинхэнээсээ жаахан л хамт сууцгаана гэсэн боловч бас л салж чадсангүй, юун салах бүүр хамт хоноцгоолоо. Бүүр хамгийн үнэтэй зочид буудалд орсонсон. Гэрлийг нь асааж унтрааж чадахгүй ихэд будилж бөөн инээдэм, удирдлагаар асааж унтраадаг байсныг нь мэдэлгүй хөгөлснөөсөө болж  ёстой онигоонд орчлоо гээд л өөрсдийгөө шоолцгооно. Тэгээд ядаж байхад нь тас харанхуйд бие биерүүгээ тэмүүлж зүтгэсэн чинь зөрөөд түүнийхээ байсан газар луу очтол тэр минь миний байсан газарт оччихсон намайг эрээд тэмтчиж байдаг байгаа, чи хайччихваа гээд л бас бөөн инээдэм..........

     Тэр шөнө бид урьд урьдынхаасаа илүү жаргаж хоносон. Хэдийгээр хорвоогийн жам ч гэлээ хайраараа хөглөгдсөн бидний жаргал дэндүү амттай, юугаар ч зүйрлэж үл болох дэндүү ариун нандин, хамгийн сайхан үгсийг бие биендээ хэлээд байгаа ч тэр нь багадаад байгаа юм шиг..................
     Ингээд л чамтайгаа хамт байгаад л байх юмсан, зогсоо зайгүй чамайгаа таалаад л баймаар байна, хайрт минь бие минь чичирч байна, цээжний минь гүнд хэлэхийн аргагүй сонин мэдрэмж төрж тэрнийгээ чамдаа дамжуулж, чамайгаа бас дуу алдан жаргахыг мэдэрэх ямар сайхан байна гээч, дахиад л хүсэх юм, дахиад л хүсэж байна, хаанаас ийм их хүсэл оргилоод байгаа юм болоо, би хэзээ ч ханахгүйнээ ................... 
Ийм сайхан хайрыг амтлуулах хүн нь чи минь л байжээ, яагаад одоо наддаа ирж байгаа юм бэ? гэж бодохоор чамдаа гомдмоор ч болох шиг, гэвч одоо ч болов намайг олоод ирсэнд чинь хонгор нь баярлаж байна, биднийг учируулсан Бурхандаа баярлалаа, ангийнханий уулзалтыг зохион байгуулсан хүмүүст баярлалаа, надруу утастаж урисан хүмүүст баярлалаа, очиж чадахгүй гэхэд минь заавал оч гэж ятгасан тэр хүнд баярлалаа, тоохгүй байх санаатай их зан гаргаад байхад минь намайг сэтгэлдээ таалж  бас тоож уургалсан чамдаа бүүр ч их баярлалаа.

Б И   Ч А М Д   Х А Й Р Т А Й   


Бичсэн: love | цаг: 10:17 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


би буруу ойлгоогүй бол ХАЙРТАЙ ХҮН ЧИНЬ ангийн чинь хүүхэд юмуу да тэ... ярзайтал инээх
Бичсэн: luna цаг: 21:16, 2010-06-29 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax