2010-06-26
Чамайгаа зүүдэллээ
Чамайгаа би зүүдэлж хонолоо.
Зүүд байжээ гэж баярлахаар сонин зүүд....
Чи минь наддаа уурлаад байгаа болтой, би чамайгаа аргадаад л байх юм. Яагаад гомдоосон юм бол доо? бүү мэд.
Үнсэхээр нүүрээ буруулаад, гарыг нь барихаар булааж аваад байх юм.......
Ядаж ганц үг дуугараад өгөөч гэхээр дуугаа хураачаад........
Тэгсэн мөртлөө би буруу хараад хэвтээд байх юм. Маш их халууцаж байсан. Чи минь намайг өөр лүүгээ харуулах гэж оролдоно.  Эргэж хараад үнсэх гэхээр үнсүүлэхгүй. 

Ёстой сонин зүүд, зүүдэндээ би нэлээн зовсон бололтой хамаг биений хөлс гарчихсан ам байдгаараа цангасан сэрлээ. Ус уучаад эргээд унтах санаатай хэвтсэн боловч зүүдээ бодон гайхаж учирыг нь олох гэж бодсоор байгаад нойр сэргэчихсэн.

Чи минь наддаа тэгж уурлахгүй ээ тээ, үнсүүлэхгүй үнсэхгүй байна гэж бүүр ч байхгүй тиймээ? Чамдаа үнсүүлэх гээд очихоор өөдөөс минь энхрийлэн энхрийлэн үнэсдэг чинийхээ төрхийг зөндөө их бодлоо. Хаана ч байсан, хэн ч байсан хамаагүй бид биенээ зөндөө үнэсдэг. Чиний минь уруул дээр энэ тэнд нь саа наалдаж уруулийн будаг болчихсон л явж байдаг. Харин миний уруул будагтай явна гэж бараг байдаггүй байсан шүү дээ.

Хайрт минь энэ зүүдний учрыг олох юмсан...............





Бичсэн: love | цаг: 10:59 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax