2010-08-11
Надруугаа яарсаар чи минь ирлээ
     Зовсны эцэст жаргана гэдэг, чамайгаа хүлээж шаналж ганцаардаж байсан маань эргээд бодоход аймар ч гэлээ чамтайгаа хамт байх тэр л агшинд бүгд ор тас мартагдаж би гэдэг хүн миний баатар ирээд намайгаа аварчихсан юм шиг сэтгэл догдлоод байж билээ. Яг л ган болоод хатсан байсан газар бороо орж дэвтээхтэй адил, эсвэл үүлтэй бүрхэг байсан тэнгэрт нар мандаж хар үүлийг хөөгөөд зайлуулчих шиг л болсон.

     Хаалгаа нээгээд ороод ирэхэд чинь нүдэндээ ч итгэхгүй, хүзүүнээс чинь зүүгдээд уйлж байхдаа хөлөө мэдрэхгүй унаж туссансан. Хоолоо хийгээд, гэрээ цэвэрлээд, үс зүсээ янзалчаад чамдаа хөөрхөн харагдах гэж хичнээн их хичээсэн билээ. Хэлж ярих юмаа бодож хүлээж суухад сүүлийн 2 цаг бүр хичнээн удаан өнгөрсөн гээч. Яг цагаа тулахаар бүх зүйл шал эсрэгээр өрнөж би гэдэг хүн сэтгэл хөдлөлдөө дийлдээд сандраад яг л жаахан хүүхэд шиг болж орхиод хамаг төлөвлөсөн маань хэрэгжээгүй юмдаг. Дэндүү их хүлээж маш их санасан байсан болохоороо л тэгж будилсан байхдаа. Хайрттайгаа хамт байгаадаа итгэж чадахгүй, зүүд биш байгаадаа гэж хүртэл бодож өөрийгөө чимхээд авмаар санагдаж билээ. 

Хараад л баймаар, тэврээд наалдаад л баймаар, эцэс төгсгөлгүй яриулаад сонсоод л баймаар, үнэрлээд үнсээд л баймаар, хажуудаа байлгаад,  дэргэдээсээ холдуулмааргүй байсан шүү хайрт минь.....

Хамгийн сайхан нь юу гээч? Чи минь бас намайгаа маш их санасан байсан нь бүүр ч сайхан. Энхрийлэн харах чинь, өхөөрдөж эрхлүүлэх чинь, тэмүүлэх чинь, хайртайгаа улам их мэдрээд надруугаа яаран яаран ирсэн чинь намайг хамгийн жаргалтай болгосон шүү.
Хүссэнээр минь наддаа хүрч энхрийлээд, хүрээгүй газар үлдчих вий гэсэн шиг бүх л биеийг минь таалан эрхлүүлж байхад чинь энэ жаргал хэзээ ч битий дуусаасай гэж чамдаа улам их шунан тэмүүлж байсан шүү хайрт минь.....
Ямар ч байсан миний хонгор хүрээд ирлээ, хайр нь чамайгаа дахиад хааш нь ч явуулмааргүй байна шүү


Бичсэн: love | цаг: 18:53 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(7)
Сэтгэгдэл:


тэгөө тэг.. жигүүр үнэхээр дурлуулж чаджийвал дурлаж болно ш дээ.. хаха... уйлуулаад үлдээхийм биз дээ хэлээ гаргах
Бичсэн: Анахай цаг: 17:37, 2010-11-16 | Холбоос | |


Анахай Би навсайтал чинь хаяж болийшд кккк smug smug

өдөж өдөж дурлуулдгиймөө. хэлээ гаргах

өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдгийм байна лээ шд чөтгөр чөтгөр
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 15:50, 2010-11-16 | Холбоос | |


ингэж нэг дурлаж үзэхиймсан.. хайрлаж харамлаад энхрийлээд нэг тийм мэдрэмж ямар байдаг юм бол... навс дурлаад навсайтлаа хаягдаж уйлж үзэхиймсан. бодож санаж мөрөөдөөд хөөрхөн харагдах гэж хичээж хэлэх үгээ цэнэж зогсохымсаан нгэж хэлээ гаргах
Бичсэн: Анахай цаг: 15:25, 2010-11-16 | Холбоос | |


энэ хүслийнжигүүр аягүй мэдрэмжтэй юмаа.
ямар гоё юм бэ хайрттайгаа аз жаргалтай байх юмсан. миний энэ зовлон хэзээ дуусаж би жаргах бол....
юутай ч та 2т аз жаргалийг хүсэе
Бичсэн: CrAnBeRrY цаг: 16:07, 2010-08-12 | Холбоос | |


миний энэ нүдүү? энэ сайхан сэтгэлийн үгсээс тэр л хэсгийг олоод хардаг...

Хүссэнээр минь наддаа хүрч энхрийлээд, хүрээгүй газар үлдчих вий гэсэн шиг бүх л биеийг минь таалан эрхлүүлж байхад чинь энэ жаргал хэзээ ч битий дуусаасай гэж...

Энэ яасан байхуу аан... Нэг л танил дүр зураг байх чинь хэлээ гаргах smug smug smug
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 11:32, 2010-08-12 | Холбоос | |


hair hair hair,hairaa gj hair l yum daa,
Бичсэн: olyylaa цаг: 00:45, 2010-08-12 | Холбоос | |


Яая сайхан юмаа. Муу ёрлож байгаан биш шүү. Гэхдээ хүний амьдралд жаргал зовлон ээлжилдэг гэдгийг санаарай... өөр юу гэхэв. Жаргадаа
Бичсэн: Боорчи цаг: 20:31, 2010-08-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax