Тэр удаагийн болзоог бодохоор инээд хүрээд байдаг юм. Тэр маань намайг болзоонд урьж гэрийн чинь тэндээс очиж авна, 2 цаг гээд гараад ирээрэй гэлээ. Би ч учиргүй догдолж ямар нэгэн онцгой зүйл тэр минь надад бэлдсэн юм шиг санагдаад л сэтгэл хөдлөөд байж билээ.
Усанд орж үс зүсээ янзлаад л түүндээ зориулж худалдаж авсан даашинзаа өмсөөд, тиймээ надад ч гэсэн чамдаа зориулсан сюрприз байгаа гэж бодоод л толины өмнө эргэлдэн болзоондоо яарна. Хүлээсэн цаг ч болж гэрээсээ гарлаа, хаа нэгтэйгээс хараад хүлээгээд зогсож байх ёстой хүн чинь байдаггүй. Ирэх ёстой зүг рүү нь хараад л баахан зогслоо, за за жаахан хоцорч ирэх юм байгаа биз, замдаа жаахан саатаа биз, даарч эхэллээ, тэсэлгүй утастсан чинь үнэхээр жаахан ажил гарчижээ. Замын хажууд байдаг кафед ороод сууж бай, даарчина гээд тэр маань удалгүй ирлээ. Маш их яарсан бас санаа нь зовсон байлаа.
Энэ өдрийн болзоог тэр маань их бодсон их бэлдсэн бас төлөвлөсөн байсан бололтой. Бид тэр жижиг кафенаас гараад нэгэн тай ресторанд орлоо, тэнд их тухтай бас хүн цөөхөн, цэвэрхэн, надад маш их таалагдав.
Бид хоолоо идэнгээ их удаан тухалж зөндөө ярьж суусан. Зөөгч нь бидний үнсний савыг ойр ойрхон солино, их сайн үйлчилж байснаа харин хоолны дараа би нэг мөстэй кофе тэр маань нэг халуун кофе захиалтал 2 хүйтнийг аваад ирдэг байгаа. Чамайг хараад л бантаад байна даа гээд л тэр маань инээнэ.
Тэндээс гараад такси барихаар зогсож байтал бас нэг хүн бидэн дээр ирж бас сонин сонин юм ярьж байгаад явж бид бас л баахан инээдэм боллоо. Ингээд л тэр шөнийн хөгтэй явдлууд ар араасаа хөвөрч өглөө. Бид муудалцаад хүртэл авсан шүү, үүрээр эргэж эвлэрээд тэгээд л бөөн хайр, улам бие биедээ дотносоод салж хагацаж чадахгүй болсоор байгаа бидний харьцаа тэр өдөр бүүр ч гүн гүнзгийгээр бие биенээ хайрлах хайр болсонсон.
Маргааш нь бид салж чадаагүй, зогсоо зайгүй биендээ эрхэлж хайрандаа ууссаар дахиад л шөнө болгож билээ, бүтэн шөнө, өдөржингөө цурам хийсэнгүй.
Ингээд л би гэдэг хүн гэрийн бараа бараг хардаггүй хүн болдог байгаа. Тэр дуусашгүй адал явдлаар дүүрэн аз жаргалтай 2 хоногийг хайрт минь чи минь сайн санаж байгаа тийм үү.
Би чамд хайртай