2010-06-25
хүлээсээр л ..............
     Чинийхээ хөлийн чимээг чагнаж байгаад хаалга тогшихоос нь өмнө өөдөөс чинь онгойлгож өгдөгсөн. Чи минь гайхна, хаалган дээрээ хүлээгээд зогсож байдаг юмуу гэнэ. Юу ч хэлэлгүй би хүзүүнд чинь ноцож үнсүүлэх гээд зүтгэнэ. Чамайгаа ирж байгааг зөнгөөрөө мэдэрнэ, алхааг чинь шатаар өгсөх хооронд чинь танина. Үүд рүүгээ гүйнэ. Хэзээ мөдгүй ороод ирэх хооронд л хүлээгээд л хүлээгээд л цагаа байн харж хүлээнэ. Энэ цаг яасан удаан явдаг юм бээ гээд бухимдана. Чамтайгаа хамт байхад цаг харавсан сум шиг л өнгөрдөг мөртлөө чамгүйгээр байхад зогсчихсон шиг л байдаг.  

Хайртынхаа цамцыг нь индүүдээд л хүлээнэ-цаанаа л хайрлах сэтгэл төрж жаргана, хайртдаа хамгийн амттай хоол хийж өгөхийг хүсч чадан ядан гараа гаргаж хүлээнэ-идээд сууж байхыг нь төсөөлөн жаргана, ямар нэгэн сайхан юм хийж өгөхийг хүснэ-хэлэх үг нь олдохгүй баярлаж байхыг нь төсөөлөн жаргана, хорвоогийн бүх сайхан үгсийг хэлэхийг хүснэ-хариуд нь юу гэж хэлэхийг таамаглан жаргана, чамдаа хөөрхөн харагдах гэж үс зүсээ янзална-намайгаа яаж ширтэхийг нь нүдэндээ төсөөлж жаргана, хэлэх ярих зүйлээ бодон бодон хүлээнэ-чинийхээ наддаа хэлдэг халуун дулаан үгсийг бодон жаргана, чамайгаа надруугаа яаран яаран ирж байгааг мэдэж хүлээдэг байхдаа би чинь дэндүү жаргалтай байжээ.

Харин одоо...............

Уйлсан ч чи минь нулимс арчихгүй, өвдсөн ч асарч чадахгүй, хөнжлөө хуулахаар хучихгүй, гар чинь надад хүрэхгүй, үнэрийг чинь би мэдэхгүй, гараас минь хөтлөхгүй, үнсэж сэрээхгүй, өвөрт минь унтахгүй, одоохон миний хонгор ороод ирнэ дээ гэж сэтгэл догдлохгүй байхаар ямар хэцүү байна гээч...............

Хүлээж л байна, хүлээгээд л байна би чамайгаа, цаг тоолон тоолон, өдөр хоногийг арай ядан өнгөрүүлж байна. Удахгүй уулзана гэсэн чинийхээ үгэнд сэтгэл минь ханахгүй байгаа ч гэлээ хайрандаа үнэнч байх сэтгэл минь намайг үнэнчээр хүлээ гэж тушаадаг.

........................би чамайгаа хүлээж  байгаа хайрт минь.............

Бичсэн: love | цаг: 23:07 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax