Хайрт минь одоо удахгүй ирэх гэж байгаа гэж бодохоор сэтгэл догдлоод нэг л сайхан, даанч энэ цаг хугацаа дэндүү удаан урагшилж, намайг зовоох гээд улам удаан болоод байх юм. Гадуур гараад явахаар хосоороо явж байгаа хүмүүсийг хараад удахгүй хайрттайгаа хамт ингээд явж байх юм чинь гэж бодох ч атаархах сэтгэл улам их төрж бушуухан гэртээ харихын түүс болно. Ядаж байхад нь баяр наадам болоод хүмүүс дандаа хосоороо явцгаах юм, гэртээ л шигдээд баймаар......
Өглөө сэрээд удахгүй хайртынхаа өвөрт сэрж тэврүүлж эрхэлнэ, үнсүүлж сэрж байх болно гэж бодсон чинь чамайгаа улам их саналаа. Яг одоо чинийхээ зургийг хараад сууж байна. Инээмсэглээд л надруугаа нүдээ нэг ч цавчихгүй ширтээд л байгаа юм шиг..............
Би чамдаа маш их хайртай шүү, чамайгаа тэврээд тэврүүлээд уулзах тэр мөчийг төсөөлөөд л чамайгаа яаж хайрлах тухайгаа бодоод л бас чамайгаа яаж догдлох бол гээд л ....... тэсэн ядан хүлээж байна.