2010-06-23
"Би чамд хайртай" гэж хэлэх тоолонд чинь...
Би чамд хайртай гэж хэлэх тоолонд чинь
Би яг жаахан охин шиг л хөөрдөг
Баярлаад хөөрдөг мөртлөө сэтгэлийн минь гүнд
Багахаан нэг гуниг төрөх юм
Хайртай гэж хэлчээд
Хамт байхгүй байгаад нь гомдоллохоор
Удахгүй уулзанаа гэж аргадаад
Уйтгарлаж гунихийг минь хориглох юм
Өдөр болгон л чамтайгаа чаталж, майлээр харьцдаг мөртлөө
Өр зүрх минь өөр зөндөө их зүйл хүсэх юм
Хайрын үгтэй хар мянган захиа авч баярладаг мөртлөө
Хангалтгүй санагдах юм хүсэмжлэх сэтгэлд минь

Зургийг чинь хичнээн удаан харж суудаг гээч
Зүрх хөндүүрлэнэ нүд чилэхгүй
Бичлэгийг чинь хэд дахин үздэг гээч
Бие минь хүснэ чи надад хүрэхгүй

Хонгор минь, чамтайгаа хамт дэндүү сайхан байсан
Хоног өдрүүдээ санагалзаад
Хожим ирэх учралыг илүү сайхнаар төсөөлөөд
Хоног өдрийг тоолон тоолон мөрөөдлөөрөө амьдарч байгаа шүү

"Би чамд хайртай" гэж хэлэх тоолонд чинь би ч бас чамдаа бүүр илүү хайртай гэж хэлнээ.....................






Бичсэн: love | цаг: 11:49 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


өдий болтол энэ үгийг хэлж үзсэнгүй дээ хөөрхий гуниглах
Бичсэн: dadido цаг: 21:30, 2010-06-23 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax