Нэг л өглөө сэрэхэд хорвоод хайрлах хүнтэй байх ямар сайхан юм бэ гэж бодогдож билээ. Сэтгэл зүрхэндээ түүнд зориулсан нэг их томоос том орон зай гаргаад тэгээд тэндээ түүнийгээ дураар нь байлгаж жаргааж байхыг хүсэх...
Утас дуугарна, сэтгэл догдолно, болзоондоо яарна.... Түүнтэйгээ хамт байх ямар сайхан гээч... Яг л жаахан охин болсон мэт, амьдралын бүх асуудал мартагдана, яг л тэр мөчдөө жаргалдаа умбаж хорвоог тэс өөрөөр харна, бүх зүйл өнгөлөг гэрэл гэгээтэй, үнэхээр сайхан.
Уулзах бүрт ямар нэгэн хөгжилтэй зүйл, адал явдал заавал тохиолдоно. Тэр минь надад сюрприз бэлдсэн байна. Миний сэтгэл догдлохын дээдээр догдолно.
Бие биендээ хайртай болсоноо ойлгосон тэр учирлын дараах өдрийн орой бид уулзалдахгүй байх гэж бодож байсан хүмүүс чинь орой болоод ирсэн чинь уулзаж нэг газар жаахан сууцгаах юм боллоо. Хэн хэн маань уулзахын хүслэн, ялангуяа дараа долоо хоногийн сүүлээр л уулзъя гэж хэлж байсан би гэдэг хүн тэгж хэлж байсанаа ор тас мартсан байх юм.
Жаахан сууна гэсэн хүмүүс удаан суусан, бүүр бар хаатал суусан, тэр маань намайг гэрт хүргэж өгөөд харих байсан хүн чинь хариагүй. Орцны үүдэнд удаан зогссон. Орцонд ороод бас л яваагүй. Тэгсээр бид гэрт минь орж ирцгээж баахан хөгжим сонсож яриад л суугаад байсан, тэр маань намайг хүндэлж гэрийг минь хүндэлж ёс бус зан гаргаагүй, энэнийх нь төлөө би түүнийгээ улам их хайралсан.
Унтаж хэвтэхгүй ч зүгээр л чи бид 2 хамт байх нээх сайхан юмаа тээ гэж тэр минь үнэн сэтгэлээсээ хэлж билээ. Тэгж хэлэхэд нь тэр үгнээс нь би сая нэг өөрийгөө мэдэж авах шиг л болсон. Хайралж дуралж үзэх юмсан. Би гэдэг хүн яагаад хүнд дуралж хайралж чаддаггүй хүн юм бол, намайг гэсэн хүмүүс яагаад надад таалагддаггүй юм бол гэж гайхаж сүүлдээ бүр хүн гомдоосоор байгаад өөрөө өөрийгөө хүртэл үзэн яддаг дээрээ тулсан байсан би нээрээ би ч гэсэн чамтай хамт байгаад л баймаар байна гэж бодонгуут би хүн хайралж чаддаг юм байна гэсэн бодол гэнэт орж ирээд өөрийн эрхгүй нулимс цийлэгнээд сэтгэл уяраад хачин болчиж билээ. Нулимс гарчих вий гэж айн нүүрээ буруулан нэг хэсэг хачин болж орхисныг хайрт минь чи одоо санадаг болов уу. Зөндөө их юм бодогдсон. Надад ийм л хүн хэрэгтэй байсан юм байна, чамд л хайраа өгөх байсан юм байна, чамайгаа хүлээгээд энэ олон жил би сэтгэлийн жаргал эдлэлгүй явжээ, зөндөө их юм ярьж өгмөөр байна, би ичдэг байсан бол одоо ичихгүй, би нуудаг байсан бол одоо нуухгүй, одоо хайрлана, хардана, харамлана, санана, хүлээнэ, яарна, дуулна, уйлна, жаргана, гомдоно.......
Яасан бэ хонгор минь уйлаад байгаа юмуу гэхэд нь үгүй ээ зүгээр, яагаа ч үгүй гээд өөр юм ярьж чамайгаа сатааруулж билээ.
Нэг л мэдэхэд үүр цайх болчижээ. Өглөө эрт ажилтай тэр минь гэртээ харьж хувцсаа сольж ажилдаа явах ёстой тул 6 цаг болох гэж байхад л сая нэг явж билээ.
Түүнийгээ гараад явсны дараа би ороо засаад хэвтсэн боловч унтаагүй, зөндөө юм бодсон..................