Сэтгэлд гэгээ татахгүй юм, чи байхгүй болохоор
Сэмхэн сэмхэн нулимс цийлэгнээд байна, чи байхгүй болохоор
Өнгөгүй, бүрэнхий, харанхуй байна энэ хорвоо
Өдөр хоногийг арай гэж барж байна
Дуу хоолойг чинь сонсох юмсан
Зүс царайг чинь харах юмсан
Хөөрхөн шүү гэхийг сонсох юмсан
Хүүхэд шиг хөөрч баясах юмсан
Өглөө ажилдаа яваад өдөр хүрээд ирэх хооронд
Өөдөөс чинь үхтлээ саналаа гээд тэвэрдэгсэн
Цаг зогсчихсон юм шиг санагдаад зөндөө удаан хүлээлээ гээд
Цай хоолыг чинь бариад өмнө хойно чинь ордогсон
Ажлаа тараад чи минь надруугааа л яардагсан
Ажилдаа явахдаа тэгээд наддаа л хоргоддогсон
Гаргаж өгөөд үнсүүлэхийг минь
Гутлаа өмсчөөд хүлээдэгсэн
Зэрэг ярьж, зэрэг сэтгэж, зэрэг инээнэ
Заримдаа бас гунигт автацгаана
За миний хонгор битгий гэж
Заавал бие биесээ аргадна
Хүмүүс бидэнд атаархана
Хоёуулаа тэдэнд гайхуулна
Хайрт минь чи санаж байна уу
Хамтдаа байсан үеүүдээ...............