2010-06-01
Чамайг би санаж байна
     Би чамайг санаж шаналж байгаа хэдий ч тэсэж тэвчсээр л байгаа. 3 хан хоног өнгөрсөн атал бүтэн зуун өнгөрөөд би гэдэг хүн хөгшин эмээ болчихсон юм шиг царай алдаж байна. Толинд харахаасаа ч айдаг боллоо, тэнд танихгүй хүнийг хардаг. Чамтайгаа хамт байхдаа цаг үргэлж л тольдож байдаг байлаа. Чи намайг анзаарчаад шоолдогсон, цонхны шилэнд хүртэл тольдоно, чи хэзээний л олоод харчихсан өхөөрдөөд ... Одоо хэндээ ч сайхан харагдах гэж хичээх билээ дээ.   Хайртаасаа хагацсан хүн бүр ингэдэг болуу? Ингэж болохгүй, ийм байж болохгүй гэдгийг сайн мэдэвч хүч тамир улам бүр алдарч байна. 
     
     Цаг нь хэзээ ирэх болоо хонгор минь
     Зүрх нь амгаланг хүсэмжилж байна хайрт минь
     Цаг мөчөөр урсан урссаар өдөр хоногууд нисэн одсоор
          Учирахаар наддаа шулуудан ирэхэд чинь
          Урьдаас бэлдсэн юм шиг хонгор нь
          Уулзах ч тэнхэлгүй болоод амьсгал хураах вий
               Орчлон дээр жаргал үгүй байхад
               Орь их хүслээр би яах ч билээ
               Одоо ч болтугай бүгдийг орхимоор байна 



     

Бичсэн: love | цаг: 14:33 |
Холбоос | email -ээр явуулах |
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих