Өглөө тэндээс гарахдаа өчигдрийн идэж чадаагүй пиццагаа учиргүй халааж иддэг хүмүүс болж ресторанаас пакетлуулж аваад гарсан хүмүүс нөгөөхөө буудлын хөргөчинд хиилгээд таг мартаад гарчижээ. Бөөн инээдэм болсоор жаахан алхлаа, баргийн ингэж хонуутаар явдаггүй би ч гэртээ яаж орнодоо гэж дотроо жаал санаа зововч ямар хэрэг хийсэн биш тэгээд ч нөхөргүй өдий насны эмэгтэй хүнд байх л асуудал гэж өөрийгөө зоригжуулж байлаа. Өөрөө өөртөө эзэн байх ийм л сайхан байдаг байна шүү. Намайг хэн хэлж нохойг хэн саах вэ? гэдэг байхаа гэсэн бодол эргэлдэх, гэнэт тэр:
-Дэлгүүр орж тамхи аваадхая
-тэгье
-өө, надад мөнгө алга, 10 цаас зээлчих
-тэгээ, ав ав
10000 төгрөг гаргаж өгөөд би:
-би нэг ундаа авъя
-яах юм бэ? аан аан за за тэгье тэгье
ундаа авч өгөнгүүтээ
-за гаръя
-би ундаагаа жаахан уугаадахъя
-энд үү
-тиймээ гадаа хүйтэн байна шүү дээ
-за тэг тэг
Ёох ийм хөлдүү хүн бас байдаг аа гэж би мөн ч их гайхаж билээ. Ингээд л гэрт хүргэж өгөөд тэр маань явсан. Би ч маш их ядарсан байсан болохоор гялс усанд ороод жаахан унтлаа. Өнөөдөр баяр, яаж хоол унд хийнэ дээ гэсээр арай гэж өндийгөөд байж байтал нөгөөх маань утасддаг байгаа:
-Юу байна?
-Юм үгүйдээ, хоол хийх гээд л байж байна
-Би яваад очих уу?
Би түгдрэнгээ нээрэн урьж залаад байснаа гэнэт санаад
-орой 11,30 гээд ирэх үү
-за тэгье
Гэвч тэр 11,30 д биш 7,30 д ирсэн. Дахиад уучижээ, нэлээн найгасан хүн нэг шампанск барьчихсан орж ирсэн. Ингээд л миний өөрөө өөрийнхөө хөдөлмөрөөр бий болгож босгосон гэр оронд маань, бүхэл бүтэн 8 жил ганцаар амьдарсан амьдралд минь надтай сэтгэлийн холбоо үүсгэсэн анхны эр хүн хөл тависаан. Тэгэхэд бид 6 хан хоногийн дараа амрагууд болно гэж хэн хэн маань бодоогүй. Би ч ширээ дүүрэн хоол унд өрсөн боловч архи уусан байсан тэрээр амсах төдий болоод юу ч идсэнгүй. Харин архи уусан. 12 цаг болж сүүлийн 8 жил анх удаа шинэ жилийн шампанскийг би өөрөө задалсангүй. Сонин санагдаж байсан ч сайхан байлаа, урьд нь шинэ жилийн шөнө би ямар их ганцаарддаг байснаа гэнэт санаж сэтгэл нэлээн догдолж тэгээд л түүнтэй тулгаад ууж гарлаа. Ярисаар, суусаар, уусаар байгаад нэг мэдсэн тэр бүүр донхойгоод ирэхээр нь гялс хүчээр босгоод гаргаад явуулчижээ. Би ийм үйлдэл хийснээ даан ч санахгүй байсан юм даг. Бүүр сүүлд л мэдээд их гайхсан. Гэвч болж байна шүү, энэ зөв үйлдэл, согтсон ч сохор ухаантай, өөрийгөө хүндэлжээ, өврөө шууд нээгээгүй, сайн охин....
Ийнхүү бид 2 дахь шөнөө хамтдаа өнгөрүүллээ. Уулзаад яриад суухаар тэр нэг л дотно, намайг ойлгож бас түүний ярьж байгаа нь надад таалагдаад л, надад санаархаж худлаа хичээн жүжиглэж байдаг бусад эрчүүдээс тэс өөр, өөртөө итгэлтэй, байгаагаараа байгаа төрх нь намайг түүнээс гэрэвшүүлэхгүй байлаа. Түүнтэй хамт байхад түүнээс айж санаа зовохгүй, би биеэ барьж хичээх ч хэрэггүй. Нэг л амгалан....