-Өглөөний мэнд, үнсье
Өглөө орноос өндийгөөд л нэтэд орно, тэр маань надад заавал бичсэн байдаг. Өдөржин ажилынхаа дундуур чаталж өнжинө. Хайртай гэдгээ хэлдэг, санаж байгаагаа байнга илэрхийлдэг. Аргадна бас үнсэнэ. Юу хийж байгаагаа, юу хийх гэж байгаагаа, хаашаа явж хэнтэй уулзах гэж байгаа тухайгаа хүртэл наддаа яридаг. Идсэн хоолныхоо тухай ч бичнэ. Үргэлж уучлал гуйна. Яг л хамт байгаа юм шиг би түүнийхээ үйл хөдлөл бүрийг нүдэндээ төсөөлж сэтгэлдээ мэдэрдэг. Хамгийн сайхан нь тэр маань надаасаа яваад сэтгэл нь хувираагүй, зүрх сэтгэлдээ тээгээд явж байгаа нь.... Тэр хэзээ ч миний итгэлийг алдаж байгаагүй, хуурдаггүй.
Бас л сэтгэл нь тавгүй, намайгаа бодоод хэцүү байгаа гэнэ. Намайг энд зовохоор тэр маань тэнд санаа нь зовж бас шанална. Хоолоо ид гэнэ. Нүдээ аниад хэвтээд бай, яаж ийж байгаад унт гэнэ. Хоолгүй нойргүй байж байгаад унаад өгвөл яах юм бэ? чи минийх гэнэ.
Намайг гоё юм бичихээр сэтгэл уужраад сайхан болчлоо гэнэ.
Надаас яваад хоёр хоноод л хонгор минь намайг зүүдэлсэн гэсэн.
-Чамайгаа би зүүдэлсэн. Надруу гүйж ирээд л, хөөрхөн охин хэвээрээ байсан шүү
Би яагаад чамайгаа зүүдлэхгүй байгаа юм бол, ийм их санаж байж.... Чамдаа атаархах ч шиг, зүүдэндээ уулзсан, харсан байна шүү дээ. Аягүй бол би зүүдэлж л байж таарна, тэгээд санахгүй байгаа байх. Хүмүүс санаагүй зүүд дараа нэг цагт амьдрал дээр болдог, санасан зүүд болдоггүй гэдэг. Яанаа, би тэгээд чамруугаа гүйхгүй бол... Гүйж л таараа, тиймүү? өөр нэгэн тохиол байж л таарна. Би чамруугаа зөндөө л гүйж байсан шүүдээ.
Би очихоороо тэгнэ, би очихоороо ингэнэ гэж гэж тэр маань бичдэг, хэзээ ирэхийг бид хэн нь ч хэлж мэдэхгүй. Уулзах учирах цаг хурдан ирээсэй. Түүнийгээ чатад хүлээж суух зуураа бичсэн захиануудыг нь ахин дахин уншаад л уншаад л сууж байдаг. Бас энд бичээд л. Урьд нь ингэж өдөржин шөнөжин суух нь битгий хэл хэдхээн минут суугаад л нуруу чилчлээ гээд босдог байсансан, сонин юмаа.
Чамайгаа саналаа гээд чамдаа гүйгээд очиж чадахгүй, би саналаа гээд чамайгаа дуудаад ирүүлж чадахгүй тийм хол чи явчихсан, бидний дунд зөндөө хот, улс орнууд, бүр далай ч бий. Гэлээ ч бидний зүрх холдоогүй.
Чинийхээ зүрх сэтгэлд би байгаа гэдгээ мэдэж байгаа цагтаа хонгор нь алзахгүй ээ.