2010-06-03
Шинэ жилийн анхны өдөр, бид дахиад л хамтдаа
     Диван дээр сууж байгаад нам унтаад өгчээ, бас л бүхлээрээ, гэртээ, өөрийн минь буйдан, өмнө минь баярын ширээ бараг тэр чигээрээ хоол унд дүүрэн, шампанск дууссан байна, архи бас..... Толгой хагарахнээ, зочин маань ч явчижээ. За байз, хэзээ явлаа, нэлээн халцгаасан байсан, яриад л байсан, альбомнуудаа үзүүлж байсан, тэгэээд л санадаггүй. Тэнэг чинь согттолоо уугаад, асуултай нь ч биш.
Өнөөдөр амралтанд явна. Яаж явнаа. Манайхан намайг 11,30 д ирж авах ёстой. Гялалзахаас. Нөгөөх маань ч нэлээн согтсон байхаа, сайн явж харисан байгаадаа,  өөрөө унаа олоод хамт явна гэж байсан бараг чадахгүй биз дээ.   
     ..... гэж бодож дуусаагүй байтал утас дуугарлаа:
     -Байна уу?
     -Аан би байнаа?
     -дажгүй юу?
     -дажгүй дажгүй, зүгээр. Би нэг найз ах хүүг яваад өг гээд яричихсан байсан чинь утсаа салгаад алга болчлоо
     -өө тиимүү, за яах вэ? Намайг угаасаа ирж авцгаана гэсэн.
     - Үгүй ээ, санаа зоволтгүй, би өөр унаа олчино, залгая за

     Хэлсэн цагтаа тэр минь  хүргүүлэхээр нэг найзаа дагуулаад ирсэн. Зам зуур найзтайгаа танилцуулаад надтай их л дотно харилцаж явсан. Амралтанд очоод эхлээд их  уйдацгаасан шүү. Би ч бүр сүг цариалаад хөгжье гээд хөгжилтэй байж чаддаггүй, дотор муу, ядарсан байсан болохоор бараг хэрэггүй ирлээ гэж л бодож байсан. Худлаа үнэн ганц нэг тэмцээнд оролцсон болоод, хоол ч идэж чаддаггүй, нойр хүрээд харихын түүс.

     Тэнд бид анх удаа хамтдаа зураг авахуулсан, хамтдаа дуулсан, хамтдаа бүжиглэсэн. Моторт чаргаар гулгацгаасан.

     Бас би түүнийгээ их нүүрэмгий, хэнтэй ч ямар ч сэдвээр ярилцчихдаг, нийтэч зантай, халамжтай, нөхөрсөг,  хөгжилтэй гэдгийг нь мэдэж авсан. Манайхан ч биднийг цаашлуулаад л хүргэн хүүгийн авъасыг үзнэ энэ тэр гэцгээгээд л.... Би бид зүгээр найзууд гэж хэлээд ч тоодоггүй ээ. Манай хүн  ичсэн ч үгүй авч өгсөн.   

     Ашгүй нэг арга хэмжээ өндөрлөж хотын зүг хөдлөх цаг болж машиндаа сууцгаалаа. Ирэх замдаа тэр миний гарыг барисан гэж тэр минь хэзээ хойно надад хэлж билээ.
     Гэрийнхээ гадаа ирээд би машинаас бууж манай найзыг яг гэрт нь хүргэж өгөөрэй гэж захиад бид салцгаав. Гэртээ ороод л орондоо ороод нам. Олон хоног шинэ жил тэмдэглэсээр маш их ядарчээ. Маргааш бас нөгөөдөр гэртээ зочидтой, дүү нар хамаатан садан, найзууд  ирцгээнэ. Аль хэдийн шөнө дунд болжээ. Ёох, унтаж амрах минь....


Бичсэн: love | цаг: 01:28 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Зуны дунд сард юун цас бас шинэ жил билээ. ккккк зүүдэлсийм уу эсүүл дээр үеийн бичлэгээ одоо оруулсийм уу raised eyebrow хэлээ гаргах
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 11:30, 2010-06-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax