Чамтайгаа учирахаасаа өмнө би гэдэг хүн яаж амьдарч байсан юм болоо. Цаг үргэлж чи бодогдоод байхаар өөр юу ч сэтгэж бодож чадахгүй, хөдлөхөөс дургүй хүрч, гарч ормооргүй, идэж уумааргүй, ер нь бүх юм утгагүй болчижээ. Болдогсон бол чамтай учирахаас өмнөх үедээ эргээд оччих юмсан. Чамайг мэддэггүй тэр чигээрээ байх минь яалаа. Болдогсон бол одоо ч болов чамайг мартчих юмсан.
Хайрт минь би чамдаа дэндүү их, бүүр дэндүү дасчээ. Чинийхээ дуу хоолойг нэг сонсохсон, чамайгаа нэг харахиймсан. Цээжинд нь ноцоод хүзүүнээс нь зүүгдэж эрхэлхиймсэн. Хараа хар намайгаа гээд харцанд чинь төөнүүлж нэг суухсан. Хэнхдэг цээжээр минь хэсүүчлэх уруулын чинь зөөлнийг мэдэрхиймсэн. Хамаг биеэр минь гүйдэг гарын чинь халуунд шатахсан. Хонгор минь ...... , миний хонгор үргэлжлүүлээрэй, хонгор минь дахиад..... гэх шивнээнд нь мансуурахсан. Хацраа улайтал амьсгаадаад хөлөрч нэг жаргах юмсан...........
Яагаад ч чамайгаа мартаж чадахгүй, яасан ч мартаж чадахгүй гэдгээ би сайн мэдэж байна.
Б и г а н ц х а н ч и н и й х . . . .