Бүхэл бүтэн 3 хоногийг урьд өмнө огт мэддэггүй байсан, надад огт хамаагүй хүнтэй хамт өнгөрүүлчлээ шүү. Амьдрал үнэхээр сонин юм даа, намайг гайхаж байгаа байхдаа... Тэр намайг хоёр гуравхан хоногт дэндүү мэддэг болчлоо, за за намайг ямар оролдсон биш, баяр хамт тэмдэглээд өнгөрлөө гэж ойлгохоо мэдэж байгаа биз.
Өглөө маш эрт босож нэг амжуулах ажилтай байсан болохоор ажлаа амжуулчаад эргээд жаахан хэвтэх зуур иймэрхүү юм бодож жаахан хэвтлээ, амарсан болсон юм шиг байна шүү, пөөх утсанд баахан дуудлага байдаг чинь юу билээ? шөнө 12 ын үед, яасан юм болоо? гэрт нь хүргэж өгсөн гэж хэлсэндээ, гайгүй харьсан байгаасай.
Тэр өдрийн өдөр нь залгасан, шөнө орцнийхоо кодыг мэддэггүй гэртээ орж чадсангүй, залгаад утсаа авахгүй байхаар чинь ойрхон байдаг дүүгийндээ орж хоносон гэнээ. Юу? Яасан даварч байнаа. Тэгээд манайд ирж хонох гэж байсан юм байх даа гэхчлэн бодоод л, би ч тэр үедээ ингэж дурлана гэдгээ мэдэхгүй их зантай байсан юм шиг байгамаа бас... Маргааш нь ч залгасан, би эвтэйхэн татгалзсаар л, үнэндээ надад уулзах хүсэл төрөхгүйн дээр гэртээ зочидтой гарах ч боломж үгүй... Бүүр 6 ны өдөр болоход тэр минь залгасаар:
-Уулзах уу?
-тэгэеээ, би өнөөдөр гэрээс гарч чадна, чамд нэт байвал 2 уулаа чатлахуу? гээд би түүндээ майл хаягаа өгсөн юм даг, чаталсаар байгаад орой ч болж тэр намайг гэрээс ирж авлаа.....
Ээ бурхан минь, намайг дагуулаад эрүүл саруулаараа шууд буудал руу дагуулаад ордог байна шүү. Пээ ямар эвгүй юм бээ, ямар шулуухан гар гэхээрээ ийм байдаг байнаа? За яахав тэгүүл би чамд ямар хүүхэн гэдгээ үзүүлээд өгье л дөө. Горьдсоны чинь гарз болох вий. Би гэдэг амьтан өөртөө дэндүү итгэж байлаа. Өрөөгөө авч ороод нэг нэг пиво уугаад гарч хоолонд орлоо, би нэг л эвгүй, санаа зовоод ичээд байдаг. Гэсэн ч тоохгүй байхаар хичээгээд дотроо чадах юм бодоод л биеэ барьж байлаа.
Хоолноос гараад караокид сууж баахан ууж дуулж суулаа. Нэлээн халцгааж, караоки ч хааж бид өрөөндөө орцгоон дахиад л уусан. Надад элдвийн юм бодогдоод л. Түүнд өврөө нээнэ гэхэд нэг л хачин, ийм залуутай унтана гэж байхгүй гэсэн бодол л эргэлдсээр, тэгсэн мөртлөө юу ч болсон хамаагүй мэт... Түүнийг усанд орж байх хойгуур нь гараад явчъя гэж бодсон мөртлөө гарч явсангүй.
Тэр шөнө бидний анхны шөнө, тэр надад эр хүн гэдгээ үзүүлж, өөрийгөө дотроосоо таниулж, түүнийг тэр цагаас хойш би өөрөөр харж хүсэн хүлээдэг болсон юм. Надад маш их таалагдсан. Намайг яаж хайралхаа мэдэж, үйл хөдлөл бүрийг минь ажин, мэдрэхийн дээдээр мэдэрч байгаа нь дэндүү сайхан байсан. Хэн хэнд маань дутагдаж байсан физиологийн нөхөлт, байгалийн хэрэгцээгээ хангаад өнгөрсөн явдал биш байлаа, хэрэв тийм байсан бол бид дахиж хэзээ ч уулзахгүй байх байсан бизээ. Тэр бол бие биенээ танисан мэдсэн, бие биедээ дурлалцсан жинхэн хайр эхэлсэн, бидний агуу хайрын анхны шөнө байсан.
Гэсэн ч бид хайртай гэдэг үгийг хэлээгүй, зүгээр л сайхан байцгаасан царай гаргацгаагаад л салцгаасан. Салахад харин жаахан хоргодож байсан шүү.