Хүн хорвоод нэг л амьдарна. Хүмүүний амьдарлаар нэг л амьдарна. Амьдралаас авахаа авч өгөхөө өгдөг.
Алдахдаа алдаж, онохдоо онож явсан миний амьдрал.... цаашид ямар бэрхшээл, ямар аз тохиохыг хэлж мэдэхгүй ч зовлон ч тохиолдоно жаргал ч ирнэ гэдгийг мэдэж байна.
Хайр гэдэг чинь дэндүү сайхан байдаг шигээ бас дэндүү харгис байдаг юм байна. Хайралж дуралж үзээгүй байхдаа би юу ч мэддэггүй байжээ. Эдгэршгүй хүнд өвчин туссан юм шиг элий балай амьтан болчоод энэ хорвоог цаашид яаж туулна даа. Би дахиж төрөхгүй......
Би энэ амьдралд хангалттай өгсөн, хамаг сайхан бүхнээ өгсөн, харин надад өгсөн тэр сайхан нь надад маш чамлалттай байна. Ийм олон жилийн амьдралын туршид сайн сайхан бүхнээ хангалттай харамласан мөртлөө дуслын төдийхөн жаргалыг амсуулсан болоод буцаагаад авчих юм гэж үү? Яагаад?
Амьдралынхаа туршид юунд ч ингэтлээ шунаж байгаагүй, юуг ч ингэж харамлаж байгаагүй. Одоо бол харин би шуналтай бас харамч болжээ. Хэнийг ч хардаж явсангүй, харин одоо хардахын дээдээр хардаж бүр солиорох нь ээ.
Энд нам гүм, чив чимээгүй, би ганцаараа, өөрөө өөрийнхөө сэтгэлийг уудална. Цаг чаг чаг, зүрх түг түг. Одоо шөнө дундаа оржээ, өглөө удахгүй болно, дахиад цаг нөхцөөнө, өөртөө ажил гаргана, сатаарах гэж хичээнэ, миний нэгхэн амьдрал....
Маргааш бороо орно, тэнгэрт байгаа нарыг үүл халхална, хайртын минь байгаа газрын тэнгэрт адилхан мандаж бид 2 нэг наран доор байгаа гэж бодож сэтгэлдээ жаахан баясаж байдаг маань ч байхгүй болох нь............