2010-06-08
Би чамд хайртай гэж өөрийн эрхгүй хэлсээн
     Гэртээ орж ирээд усанд оръё гэж бодогдсон ч үгүй шууд л орлуугаа ороод унтаад өглөө, нам унтжээ. Сэрээд жаахан хэвтлээ, шөнийн болсон бүхэн бодогдоод биеээр тог гүйх шиг сонин мэдрэмж төрөөд гэнэт өөрөөс минь өөр хүний үнэр ханхийхийг мэдлээ. Түүний үнэр, нэг л дотно сайхан үнэр байх чинь, сонин юмаа, ингэдэг юм байжээ.

     Тэр өдөр бид утсаар ярьцгааж бие биенээ зүгээр эсэхийг мэдэцгээгээд л ёс төдий болоод өнгөрсөн.
     Надад дахиж бид уулзацгаана гэсэн бодол огт төрөөгүй юмдаг. Харин маргааш нь бид нэлээн удаан чаталсан, тэр гэнэт уулзахуу? гэхэд нь би үгүй гэж чадаагүй, тэгэе гээд гараад ирвэл чи шоолох уу гэж асууж билээ. Сэтгэл татагдаад байгаагаа өөрөө мэдээгүй байсан юм байлгүй, уулзахгүй л ухааны юм бодож байсан хүн учиргүй хурдан зөвшөөрч гүйх нь холгүй гарсан гэдгээ сайн санаж байна.

     Гэрийн минь гадаа намайг хүлээнгээ утсаар ярин над руу дөхөж яваа түүний өөдөөс аажуухан алхах зуураа нэлээн ажиж билээ. Эмэгтэй хүн хараад сэтгэл татагдах ямар ч зүйл түүнд байсангүй, царайны сайхнаар цай сүлдэггүй гэж хүмүүс ярьдаг нь үнэн юмдаа.
      Ингэж бодож байсан би гэдэг хүн харин одоо түүнээсээ өө олж харахаа байчихсан шүү, тэрний минь бүх юм надад сайхан.

     Тэр өдөр гадаа ямар ч сайхан байсан юм, бид ч нэлээн алхаж байгаад хаачих вэ гэдгээ шийдэж чадахгүй нэлээн удсансан.
Үдшийг бид дэндүү хөгжилтэй өнгөрөөж, бие биенээ илүү сайн таниж, их амархан дотносож билээ. Тэр минь будлиад л, хэнэггүйтээд л яг л байгаагаараа миний сэтгэлийг ихэд татаж сонирхлыг минь өдөөж байлаа. Зөндөө удаан ярьж суусан.       
     
     Өвлийн шөнө урт байдаг хэдий ч тэр шөнийн уртыг яана, одоо удахгүй үүр цайх байхдаа гэж бодох тусам бурхан биднийг харж үзэж байгаа юм шиг дуусдаггүй урт шөнийг бэлэглэж билээ. Дотроос ундрах тэр их хүслийг хаанаас гараад байгааг ердөө ч ойлгоогүй, мансуурам жаргалд умбаж байх зуураа өөрийн эрхгүй "БИ ЧАМД ХАЙРТАЙ" гээд амнаас гарчихдаг байгаа. Энэ үгийг хэлчихсэндээ би өөрийгөө гайхахын дээдээр гайхаж чихэндээ ч итгэж чадахгүй нэг хэсэгтээ балмагдаж орхилоо. Ёстой л нөгөө ам алдвал барьж болдоггүй гэдгийн үлгэр, одоо яанаа юу болоод байгаа юм болоо, одоо намайг юу гэж бодож байгаа бол, одоо яах болоо гээд л сандраад, ичээд яахаа мэдэхгүй өөрийгөө дотроо зүхээд биеээ барьж эхэлсэн юм даг. Харин тэр минь тэгсэн чинь  төд удалгүй бас "БИ ЧАМД ХАЙРТАЙ" гэж тодоос тод хэлснээ байж байгаад араас нь "болоод байх шиг байнаа" гэдэг байгаа, бас л өөрийн мэдэлгүй хэлчээд араас нь зөөллөнө гэх үү булзааруулна гэх үү нэг надархуу л мэдрэмж төржээ янз нь. Бас л над шиг тэнэг байдалд орчлоо. Би ч дотроо тайвширч орхилоо. Хэн хэн маань хэсэгхээн чимээгүй болж бодолд автсаан. Хожим нь бид энэ өдрийг дурсаж ярихдаа бие биенээ шоолж их инээлддэг, чи эхэлж хэлсэн гэхээр нь чи араас нь "болоод байх шиг байнаа" гээ биз дээ гээд л.....
     
     Би жаргалтай байна. Би эндээс өөрөөсөө чамайгаа оллоо, хайраа оллоо, чамаасаа би өөрийгөө оллоо, хайраа оллоо.  
     Хайр гэдэг чинь ингэж л ирдэг юм байжээ.
     
     Шөнө удахгүй дуусна гэсэн шиг бид биендээ шунасаар, өглөө болчих вий гэж айцгаан цонхруу байн байн харна. Бид хоёр шиг хайрандаа уусч байгаа хүмүүс энэ хорвоод байхгүй байх гэмээр ер бусын, гайхалтай. Яг энэ цаг мөчид би энэ хорвоогийн хамгийн жаргалтай хүүхэн байна гэж онгирмоор, гайхуулмаар.....
    
     "Дахиж хэзээ уулзах вэ?" гэж чамайгаа гэнэт асуухад нь дараа долоо хоногийн сүүлд гэж тэнэг би хариулсан. Хайралж дуралж үзээгүй байсан би санана, уулзахыг хүснэ гэдгээ мэдэхгүй юу ч бодолгүйгүйгээр шууд хариулж билээ.
   
     Харин одоо хайр гэж юу байдгийг би ойлгосоон. 

     Хүн өөрөө өөрийгөө жолоодож чадахаа байгаад ганцхан түүндээ биеээрээ бас сэтгэлээрээ тэмүүлж бусад юу ч надад хамаагүй болж, би өөрөө зөвхөн түүндээ хамаатай болж, юу байгаа бүхнээ түүндээ өгөөд, үйл хөдлөл бүрээ түүндээ зориулмаар болдог юм байна.

     Цурам хийлгүй жаргаж хоносон бид маргааш  нь салж хагацаж чадахгүй хоргодсоор байж билээ.....
     Тэр өдрийг эргэн дурсах одоо ч сайхан байна, би агшин бүрийг сайн санаж байна, хэзээ ч мартахгүй......
        
                                                                      Б И   Ч А М Д   Х А Й Р Т А Й

Бичсэн: love | цаг: 00:47 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax